sonin.mn

МЮНХЕН. /TASS/. Сири улсад дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн хуралд оролцогсод тус улсыг хямралаас гаргах гурван заалттай төлөвлөгөөг боловсруулжээ.

Энэ тухай Ройтерс агентлаг барууны орнуудын төлөөлөгчдийн багийн нэгийнх нь дипломат эх сурвалжийн мэдээлснийг уламжилсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хуралд оролцогсод мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гал зогсоох болон Сирийн талууд хоорондын энхийн хэлэлцээг сэргээх талаар тусгасан албан ёсны мэдэгдлийн заалтуудыг зөвшилцжээ.

Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалт Германы Мюнхен хотод дууссан тухай хэлэлцээнд оролцогч Ираны төлөөлөгчид мэдээлсэн байна.

Уулзалт дууссан тухай мэдээллийг мөн Германы төлөөлөгчид нотолжээ. Уг хуралд оролцогч орнуудын төлөөлөгчид урьд нь нэг цаг орчмын өмнө хэлэлцээний танхимыг хэдийн орхисон боловч уулзалтаа үргэлжлүүлэхээр дараа нь дахин цуглацгаажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг