Муур багшийн нэг үлгэр байдагдаа. Муур гуай буянтан багш царайлж байгаад хэдэн хулганыг нэг нэгээр нь хүртэж орхидог. Хөөрхий хулганууд багшдаа итгэсэн хэвээр, залбирсан хэвээр.
Өнөөдрийн улс төрийн тайзан дээр өрнөж байгаа явдлыг харахаар энэ үлгэр эрхгүй санаад орох аж.
Сонгуулийн хуулийн намын жагсаалт гэсэн заалтыг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэнд олон нийт ч, зарим намууд ч, нийгмийн хэсэг бүлэг ч баяртайгаар хүлээн авч байна. Шударга ёс яллаа, олон түмний шударга тэмцэл амжилтад хүрлээ гэх мэтээр.
Гэвч шударга ёс үнэхээр ялсан уу?
Олон түмний шаардлагыг тийм дуулгавартайгаар хүлээн авсан хэрэг үү?
Гэвэл үгүй юм. Харин ч яг юу болж буйг анзааран харвал баярлах биш бухимдах нь дийлэх талдаа.
Яагаад тэр вэ?
Нөхцөл байдлыг эхнээс нь харая. Өнгөрдөг 2015 оны намар УИХ-ын МАНАН бүлэглэл маань Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхдээ, парламентийн гадна буй намууд, зарим улс төрчид, олон нийтийн эсэргүүцлийг үл тоож Намын жагсаалтын тоог эрс нэмж, 28 болгосон заалтыг хүчээр оруулсан юм. Тэднийг энэ шийдвэрээ гаргахад саад болох ямар ч хүчин үгүй мэт байлаа.
Гэтэл өнөөдөр 6 сар өнгөрсний дараа, сонгууль хаяанд тулчихсан энэ эгзэгтэй цаг үед яагаад гэнэтхэн ард олны шударга шаардлагыг хүлээн авах болчихов? Яагаад ҮХ-ийн зүйл заалтыг зөрччихсөн гэдгээ эрх баригчид маань гэнэтхэн анзааран санав аа.
Шалтгаан нь их энгийн. Сонгууль болохоос 6 сарын өмнөх хугацаанд сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй олон улсын жишиг байдаг. Манай сонгуулийн хуульд ч тэрхүү заалт, хориг, цоож нь хангалттай байсан. Гэвч эрх баригчид маань өнгөрдөг намар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сэмхэн энэхүү түгжээг нь мулталж орхисон. Дахиад ЯАГААД гэдэг асуулт гарна.
Сонгууль болтол хангалттай хугацаанд нөхцөл байдал ямраар ч өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн нөхцөл байдалдаа тохируулан сонгуулийнхаа хуульд дахин гар хүрч, өөрсөддөө ашигтайгаар зохицуулах боломжтой байлгахын тулд дээрх хатуу түгжээ, заалтыг авч хаясан нь өнөөдөр улам тодорхой харагдаж байна.
Хэрвээ намын жагсаалт эрх баригчдад маань ашиггүй болчихвол яах вэ?
2015 оны намар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байх үетэй харьцуулахад өнөөдөр эрх баригчдад, ялангуяа Ардчилсан намд намын жагсаалт нь ямар ч ашиггүй болсон. 4 сард явуулсан янз бүрийн судалгаа тандалтаар АН-ын рейтинг навс унаж, 10 хувь хүрэхээ болив. МАН-ын рейтинг ч зохих хэмжээгээр уруудаж, 16 руу бууж ирлээ. Гэтэл АН, МАН-ын шүдний өвчин болсон МАХН-ын рейтинг өсөж, АН-аас давж, МАН-руу дөхөв. ХҮН нам, саяхан шинээр зарласан Г.Уянгын нам зэрэг гуравдахь хүчнийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлэх намуудын рейтинг өсөж, АН-тэй зэрэгцэх, тэр ч бүү хэл гүйцэж түрүүлэх магадлал бий болов.
Ийм үед МАН-д, ялангуяа АН-д намын жагсаалтаар хэдэн суудал авах магадлал багасч ирнэ. МАХН тэднээс илүү суудал ч авах магадлалтай, тэр тохиолдолд дахиад ямар ч нөхөр оймсонд хавчуулагдахыг тааварлах аргагүй.
Ингээд л гэнэтхэн ээлжит жүжгийнхээ шинэ бүлгийг тавив. Тэр нь ҮХЦ дээр намын жагсаалтыг унагаж, ард түмний шударга шаардлагыг хүлээн авч буйгаа харуулах явдал. Баярлаад байх ч юм биш. Нэгд, өөрсдийг нь элдвээр элэг барин тоглож байгаа явдлаа улам нотлон харуулж байхад өмнөөс баярлаад алга ташаад дэвхцээд байх нь хөөрхий гэнэн явдал. Нөгөө талаар нэгэнт намын жагсаалт эрх баригчдын хувьд ашиггүй болох нь тодорхой тул, тойргуудыг жижиглэж, жижигхэн тойрог дээр их мөнгө, их хүчээр тоглож гарч ирэх явдал. Богино хугацаанд /16 хоног/ болох энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр аль их мөнгөтэй нь, аль хүн олонтой нь давуу байх боломжтой.
Жижиг намуудыг, бие даагчдыг дахиад л хамтран буланд шахах нөхцөл байдлыг бий болгохын тулд сонгуулийнхаа хуулийг оролдоно.
Муур багшийн үлгэрийн нэг л хувилбар. Баярлаад байх юм ер байхгүй.
Харин ийнхүү намын жагсаалтыг үгүй болгосныг эсэргүүцэж байгаа ганцхан хүч нь МАХН. Учир нь рейтинг нь санаанд оромгүйгээр өссөн энэ намын хувьд намын суудлаар буюу оймсонд хавчуулагдаж нэлээд хэдэн хүн гарч ирэх боломж байсан нь энэхүү тулсан өөрчлөлтөөр энэ горьдлого нь үгүй болж байгаа хэрэг. Тиймээс ч 2015 оны намар намын жагсаалтыг эсэргүүцэж байсан энэ нам өнөөдөр намын жагсаалтыг цуцалсныг хууль зөрчсөн явдал хэмээн хэдхэн сарын өмнө ярьж байснаасаа 180 градус эргэчихсэн эсэргүүцэж байна. Улс төрийн ямар дэглэлттэй жүжгүүд яваад байгаа нь эндээс харагдах буй за. Тэд яг шударга шаардлагыг хүлээж авч харагдаач. Зүгээр л өөрсдөд нь ашиггүй болчихсон учраас л намын жагсаалтыг хасаж байна. Муур багш шиг л. Хулганууд харин учиргүй их баярлаад байх хэрэггүй юм.
Б.Номинчимэд
Сэтгэгдэл0
Угаасаа ардчилсан нам будаа болох нь дээ
Oyungerel, Oyun, Arbin, Odontyya gex metiin jujigchin xuuxnyydiig l bitgii songoj dabtan xyyrtaaraidai, ard tymeen.
Жагсаалт алга болно гэдэг ядаж Батчимэг, Нямдорж мэтийн Хятадын тагнуул бас ЛУЙВАРЧИД шууд ИХ-д суух боломжийг хаан гэсэн үг. Жагсаалт нэрийн дор Жинхэнэ ХУЛГАЙЧ, ТОНУУЛЧИД, хэний ч үл таних НОВШНУУД маниусыг захирдаг болсон. Жагсаалтыг устгах нь Ардчилалын нэг том АЛХАМ.
Jagsaalt hereggui.Buh ard tumnees songogdoh ni zuv.Ajil hiideg Ardchilsan namd amjilt
АН 2 дахь удаа мэдлэг чадвар дутуугаа харуулж чадлаа.Анх засгийн эрх аваад өчнөөн олон банк дампууруулж,4 засгийн газраа огцруулав.2 дахь удаадаа гадаад орнуудаас баахан доллар гэдэг мөнгө зээлсэн нэрээр өөрсдийн оффшор данс гэдэг рүү хийж УЛС ОРОН,АРД ТҮМНИЙГ өрөнд орууллаа.Одоо хуулийг иөөртөө ашигтай байдлаар хэзээ ч хамаагүй өөрчилдөг боллоо.АН хурдан СӨНӨТҮГЭЙ.
NUUREN DEEREE AJIL HIISEN NERTEI IHENH MONGIIG NI IDDEG ZAAGUURAA HUIVALDAN HULGAI HIIDEG LUIVARCHIN ULGAICH NARIIN NEGDEL AN NAMIIG MONGOLIIN TOROOS UUR ZAILUULAH SAIHAN BOLOMJ IRLEE AN NAMIIG HOON ZAILUULAH SONGOLT ARD TUMEN BAYARLAJ BAINA HAYTAD GAMINGUUDAD UHLIIN ZOILT OGZGOOE
Жагсаалт нэрийн дор Жинхэнэ ХУЛГАЙЧ, ТОНУУЛЧИД, хэний ч үл таних НОВШНУУД маниусыг захирдаг болсон. Жагсаалтыг устгах нь Ардчилалын нэг том АЛХАМ.
MONGOLIIN HOER TOM LUIVARCHINGIIN PATIAR 2016 4 24
та нар үнсэн хуулийн манаач иргэдийн саналын дагуу шийд гаргалаа гэж бүү хөөрцгөл. тэгвэл иргэдийн саналыг яаж ч луйвахдаж болдог хар машин нь хуульд байж байгаа. гадаадын эдийн засгийн алуурчид МАНАН-г төрд байлгах давхар санаа нь төгсөөгүй байна. хар машинаар санал тоолвол МАНАН заавал ялах болно. иргэдийн санал хог дээр хаягдах болно. оюутолгой, алтны ордуудаа гадааынханд өндөр ашиг олох боломжтой нь өгсний хариу МАНАН-д тун ч их тус болж байнадаа
МАХН-н рейтинг юу өсдөг юм. нэг хэрүүлч авгайг жагсаалтаар оруулж ирчихээд.
Сонгогдох дуртай юм бол чадлаараа, ард түмнээс сонгогдоод гараач ээ. Жагсаалт байвал хэдэн авилгагчид үе дамжаад сууна ш дээ. хаана ч байхгүй юм өөрсдийнхөө эрх ашигт зориулж гаргачихаад.
Дарга нарын боовны хүүхнүүд шансгүй болчихлоо л доо.
Энд яах уу, мах уу гэдэг ч юм уу,эсвэл баярлаад эсвэл харамсаад байх шаардлага байхгүй.Бүх юм тодорхой.Монгол Улсын "Үндсэн хууль" гэдэг тулгуур хуулинд иргэд УИХ-г шууд сонгоно гэж заасан болохоос намаар дамжуулж сонгоно гэсэн ганц ширхэг ч үг байхгүй.Зарчим бол "Үндсэн хууль"-н хүчин төгөлдөр заалтыг даган мөрдөх ёстой.Хэрвээ намын жагсаалт гэж юм оруулмаар байгаа бол МАН,АН хоёр шиг өмхийрч ялзарсан сэжгийн жорлонгийн бодлогоор бус харин бүх ард түмний санал асуулгаар эсвэл бүх улс төрийн намуудын тэгш эрхтэй оролцоотойгоор шийдээд "Үндсэн хууль"-даа өөрчлөлт оруулах хэрэгтэй Тэгснийхээ дараа намын жагсаалтаар сонгоно биз.Зарим нь жижиг намуудыг бодоод, харж үзээд, хайрлаж энхрийлээд ийм заалт оруулчихсан бололтой юм яриад явна билээ.Тэр жижиг намууд нь ганц дайчин ганцаардахгүйн жишээ болох О.Дашбалбар шиг цогтой эх орончдыг нэгтгэж чадвал ард түмний саналыг авч чадна.Түүнээс биш ИЗНН-н С.оюун шиг үхсэн амьд нь мэдэгдэхгүй юм салгалаад байвал замхраад, сарниад, уугиад, унтрах зүй тогтолтой.Ганц хүний эрх ашгийг хамгаалсан ийм юм байснаас байгаагүй нь дээр.
Яг зөв. Харамсах баярлах тухай ямар ч ойлголт байх ёсгүй. Угаасаа үндсэн хууль зөрчсөн заалтыг л болих ёстой. Энэ хууль бус заалтаар сонгогдсон одоогийн УИХ бол угаасаа хууль бус УИХ. Хууль бус аргаар төр барьж байгаа хууль бус УИХ улс орныг самарч өрөнд оруулж өтөнд идүүлж байгааг бид хараад сууж бн. иргэд УИХ-ын гишүүдээ угаасаа шууд сонгох ёстой.
Жагсаалт алга болно гэдэг ядаж Батчимэг, Нямдорж мэтийн Хятадын тагнуул бас ЛУЙВАРЧИД шууд ИХ-д суух боломжийг хаан гэсэн үг. Жагсаалт нэрийн дор Жинхэнэ ХУЛГАЙЧ, ТОНУУЛЧИД, хэний ч үл таних НОВШНУУД маниусыг захирдаг болсон. Жагсаалтыг устгах нь Ардчилалын нэг том АЛХАМ.
Ард түмэн ялж байсан түүх байдаггүй юмаа.! ! ! Эрх баригчид өөрсөддөө ямар нь ашигтай вэ? гэж хууль зохиодог юм. Жижигсэгсэн тойрогт мөнгөөр зодоод гарах төлөвлөгөөг бодож олсон гэнэ лээ! Тиймээс түмэн МАНАН-г нэг мөсөн арчих арга ухааныг бодож ол! ! ! Энэ хоёр нам байгаа цагт монгол мөхөх нь гарцаагүй ! ! ! БҮҮ МАРТ МАРТВАЛ . . . .МАРТВАЛ МӨХНӨ. . . .АЛГУУРВАЛ АЛД ДЭЛЭМ АЛДАНА. . . .Нэг мөсөн салья!
Энэ Ундсэн Хуулиин Цэц гэдэг улс торчдиин морг гэж естои унэн юмаа Хулгаичуудыг хуигаар нь цэвэрлэхгуи бол юу яасан хууль мууль Ундсэн Хуулииг узэмжээрээ таилбарлаад л ухсэн элииниих нь УХ иин манаач баихав дээ
Жагсаалт нэрийн дор Жинхэнэ ХУЛГАЙЧ, ТОНУУЛЧИД, хэний ч үл таних НОВШНУУД маниусыг захирдаг болсон. Жагсаалтыг устгах нь Ардчилалын нэг том АЛХАМ.
АН,МАН-ын намын жагсаалтад бичсэн гишүүд нь бүгд офшор данстай байсан болохоор ингэхээс ч өөр арга байгаагүй байх. Офшорт данстай гишүүдээ яах ч аргагүй учир ядахдаа тойрогт дэвшүүлж мөнгөөр зодох арга руугаа буцаад явчихлаа.
Ямар ч хүн хийсэн муу үйлийнхээ шанг сайн хүртэх ёстой! ! ! ! Ард түмэн заавал ялах ёстой.
Oyungerel, Oyun, Arbin, Odontyya gex metiin jujigchin xuuxnyydiig l bitgii songoj dabtan xyyrtaaraidai, ard tymeen.
Нийтлэлч гуай ийм мэдлэг нимгэн хүн үү, эсвэл мэдэн будлиад байгаа юм уу? Намын жагсаалтаар 28 хүн сонгогддог чинь 2012 оны сонгуулийн хуулинд байсан юм шүү дээ. Гэтэл 2015 онд баталсан хуулиндаа "намын жагсаалтын тоог эрс нэмээд" гэж балаарсан байх юм. Юмыг үнэнээр бичиж бай.
удахгүй хоёрхон сарын дараа АН чацга царайлаад явнаа.
дарга нарын шаадаг хүүхнүүд дунд олигтой хүүхэн нэг ч алга..Дан матрууд...
Жагсаалт нэрийн дор Жинхэнэ ХУЛГАЙЧ, ТОНУУЛЧИД, хэний ч үл таних НОВШНУУД маниусыг захирдаг болсон. Жагсаалтыг устгах нь Ардчилалын нэг том АЛХАМ.
ҮХ-ийн цэц гэж том намуудын гар хөл болсон, тэдний захиалгаар ҮХ-ийг тайлбарладаг, балдууных нь ҮХ-ийн хамгаалагч байх вэ дээ. 2012 онд ҮХЦ энэхүү сонгуулийн хуулиарх жагсаалт гэдгийг ҮХ зөрчөөгүй гээд байсан 2016 онд болохоор ҮХ зөрчлөө болчихсон явах юм. Ийм балай цэцтэй байгаад ч хэрэг алга бна.
MONGOLCHUUDAA MONGOLIIN DAISAN BOLSON AN MAN NAMAAS NEG MOSON SALZGAAYA
MONGOLCHUUDAA BID HULGAICHGUI TERBUMTANGUI NAMUUDIIG SONGII MAHN TTENN BNN NN MHNN ZEREG SHINE HUN SHINE NAMUUDIIG SONGII
Баярлажынаа.Бөөн баяр төв аймгаас ямарч үндэсгүйгээр удаа дараа тасралтгүй давтан сонгогдчихоод одоо болхоор листээр сонгогдохоор улайрч байсан суБатболд конец фильма болох нь.Төв аймгаас сонгогдсон 3-ын 3-н УИХ-ын гишүүн ганцхан олигтой УИхын гишүүнтэй алс хязгаарын бөглүү тосгон болох Сүхбаатар аймгынханаас муугын муу доорын доор байх гэждээ. Зоригт гишүүний аймгаа аймшигтай хөгжүүлсэн нь ганцхан хөдөлмөр бүтээл ундарсан буцалсан хүний итгэл сэтгэл зүрхийг хөдөлгөсөн хөрөнгө оруулалт мөн. Мэдээж йамгийнх нь засаг дараг Батсуурийн ажилын чанар хөдөлмөрч байдал нөлөөлсөн.Тэгвэл энэ дайны хөрөнгө оруулалт татсан бол юуун Сүхбаатар аймаг.Нийслэлийн хяандахь Төв аймаг түүний дотор түмэн олон сонгогдогчид хөдөлмөр бүтээлийн орлогоороо хөрөнгөтөнүүдийн дайтай ажиллаж амьдрах байлдаа. Ганцхан хөрөнгө оруулалт татчихвал Төв аймгийн АН-ын нэр хүнд өснө гэнэ. Ингээд Төв аймагчууд тэр муу луйварчины эрх мэдэл зөөлөн суудлын төлөө насаараа өртэй мэт сонгосон болж байна уу? Хөрөнгө оруулалт нь Сүхбаатар аймгийн хажууд элэг авмаар доог шоог болхоор байшингын пасад будах үал янзлах уурын зуур сэлбэх уяачдыг урамшуулах онц сурлагатан ахлах ангийнхан сургуулийн багш нар багийн болон хэсгийн дарга нарыг урамшуулах мэтэд хэдэн төгрөгийн бэлэг сэлт өгчихөөд хувиасаа өгч байгаа мэт" УИХ-ын Су.Батболд бэлэглэж байна." гэж онцолж хэлнэ. Улссын хөрөнгө биздээ энэ чинь.СуБатболдын сонгуульд бэлдсэн бэлэг нь юм уу?
Жагсаалт алга болно гэдэг ядаж Батчимэг, Нямдорж мэтийн Хятадын тагнуул бас ЛУЙВАРЧИД шууд ИХ-д суух боломжийг хаан гэсэн үг. Жагсаалт нэрийн дор Жинхэнэ ХУЛГАЙЧ, ТОНУУЛЧИД, хэний ч үл таних НОВШНУУД маниусыг захирдаг болсон. Жагсаалтыг устгах нь Ардчилалын нэг том АЛХАМ.
ҮХЦ гэдэг байгуулллага "Үндсэн хууль " зөрчсөн энэ заалтыг огт олж харалгүй өнгөрсөн сонгуулийг явуулж МАН-АН-д "Үндсэн хууль"-н бус аргаар төрийн эрх булаан авах боломж олгосон ялыг хариуцах ёстой.Өөрөөр хэлвэл бүлэг гэмт хэрэгтний зандалчилсан гэмт үйлдлийг мэдсэн ч хаацайлж хамгаалсан ялаар ҮХЦ-г яллаж бүх бүрэлдэхүүнээр нь цаазаар авах ёстой.Тэднийг МАН-АН-н гар хөл болж ийм ялт хэрэг удаа дараа өдүүлсний төлөө бид төсөвт төлсөн татвараасаа өндөр цалин хангамж төлж байгаа гэж үү.
Энхбаярыгаа дэмжээд энэ олигархи булэглэлийг шахан зайлуулах сонгуулийн хувьсгалын боломж нээгдэж байна. МАХН-ыг 100 хувь дэмжицгээе.
Jagsaaltaar suudal avna gej goridson jijig namantsaruud ingeed ungurdug baijee bie daagch uhaantai shudarga zaluu humuusiig songoh ni zuvduu
ямар ч байсан хор найруулаад, аалз шиг тор нэхээд суух нь багасна. Монголыг хөгжүүлнэ гээд нураагаад байгаа улс төрч гэдэг угшсан дайснуудтай болчихлоо.
ҮХЦ намын бодлогоор дүгнэлт гаргаж байгаа нь байж болшгүй явдал. Өмнөх сонгуулиар жагсаалтаар сонгогдох нь ҮХ зөрчөөгүй байна гэж үзээд хууль бус сонгууль явуулахыг зөвшөөрсөн ҮХЦ-ийн гишүүдэд хариуцлага тооцож бүгдийг нь халах, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь дараа дараагийн ҮХЦ шударга ажиллах суурийг тавьж өгнө. ҮХ-ийн сонгууль явуулах тухай заалт өөрчлөгдөөгүй хэвээрээ байж байхад ингэж хоёр өөр янзаар тайлбарлаж өмнөх тайлбараасаа буцаж байх тухай ойлголт байх ёсгүй. ҮХЦ-ийн луйварчин гишүүдэд хариуцлага тооцох хөдөлгөөн өрнүүлье.
Монголчуудаа ухаалаг сонголт хийцгээе бидэнд олон дахин алдах хэрэггүй өнгөрсөн25жилээс хүнд амьдрах болно
UNDSEN HUULIIN ZEZIIN DOGSHIRSON HOGSHIN HULGAICH NAR UNDSEN HUULIIG ZEZ GEH MORG -D HIIJ BULSHILJ BAINA