sonin.mn
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мал амьтны галзуугийн 7 тохиолдол бүртгэгдсэний  дотор 5 үхэр галзуурсан мэдээлэл байна. Сүүлийн үед үхэр галзуурах тохиолдол нэмэгдсээр байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
 
Тухайлбал энэ сарын 21-нд Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лаборторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Мөн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 4 сарын 21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лаборторид  шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг