Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүсэн байна.
Дээрх шүүх хурлаар ах Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноосон шийдвэр гаргажээ. Тэд өнгөрсөн онд Худалдаа хөгжлийн банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдэн зугтсан ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилж, Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Эби тэрбум тэрбумаар нь идсэн гадаадын улсыг өршөөдөг юм чинь өөрсдийн хүмүүсээ удахгүй өршөөгөөд суллах биз..
ENE HOERT BISH BAYARZOGTOD ENE YALIIG OG
Банк дээрэмдэхийг завдвал ял авдаг, улс дээрэмдээд оффшорт аваачаад мартчихвал ялгүй явдаг энэ ямар гээчийн балай нийгэм вэ.Эргээд шударга ёсны социалист нийгэмдээ орцгооё оо.
GADAAD HULGAICHIIG BOL BOGSIIG NI GIALAITAL DOLOOGOOD UUCHLAL GUIGAAD TUSGAI ONGOTSOOR NISGEDEG. ULSAA DEEREMDSEN NAM NERTEI HULGAICH NAR BOL TENEG MANKUUR BOOLUUDAA HARAAD SHOOLJ INEELDEN GADAAD DAHI BAISHINDAA OCHIJ AMARNA. ULSAA HUDALDSAN HULGAICH NAR OORSDIIGOO MONGOL GEJ HELEHEES ICHIJ MONGOL HELEER IARIHAAS GUTNA.