sonin.mn

Өчигдөр буюу 4-р сарын 24-нд Буйр нуурт загас агнаж явсан 4 иргэн нууранд осолдсон байна. 25-32 насны Халхгол сумын харьяат 3 иргэн, Баянтүмэн сумын 1 иргэн байжээ.

Буйр нуурын мөс бүрэн хайлж амжаагүй, зах хэсгээрээ 100-200 метр газар гэсэх маягтай байгаа юм.Тэд алсхан завиар очиж загас агнаж байх үед хүчтэй салхи хөдөлж мөсний хөдөлгөөн ихэссэнээс осолдсон байх магадлалтай  гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байна.  

Аймгийн ОБГ-ын ажилтнууд нуурын орчим эрэн хайх ажиллагаа явуулж одоогоор нэгнийх нь цогцсыг олоод байна. Нуурын мөс гүйцэд хайлаагүйгээс ус хүйтэн, харанхуй, хүчтэй салхитай, мөсний хөдөлгөөн их байгаа нь эрж хайх ажиллагаанд хүндрэл учирч, эрсдэл өндөр байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Б.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг