sonin.mn

АНКАРА. /RIA Novosti/. Турк улс өөрийн гэсэн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /ПДЭХ/ системтэй болно гэж тус улсын Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын орлогч дарга Исмаил Демир мэдэгджээ.

ПДЭХ үндэсний системийн төсөл боловсруулах шийдвэр гарсантай холбоотойгоор 3.4 тэрбум долларын өртөг бүхий уг системийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх тендерийг Анкарагийн эрх баригчид өнгөрсөн оны 11 дүгээр сард албан ёсоор зарласныг тэрбээр дурдсан байна.

“Бид төслийг бус харин тендерийн дүнг хүчингүй болгосон. “Roketsan” “Havelsan” зэрэг Туркийн компаниуд оролцох шинэ тендерийг бид удахгүй зарлана. Бид ойрын, дунд болон алсын тусгалтай пуужингийн систем боловсруулах ажлаа үргэлжлүүлнэ. Бид шууд худалдан авахгүй бөгөөд байгуулсан системээ НАТО-гийн системд нэгтгэнэ. НАТО-тай хамтран ажилласнаар ПДЭХ байгуулах үйл явцыг түргэснэ гэж үзэж байгаа” хэмээн Демир “Hurriyet” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Түүний хэлснээр, Туркийн эрх баригчдын тавьж буй гол зорилго нь батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүнүүд болон чухал бүрдэл хэсгүүдийг 100 хувь эх орондоо үйлдвэрлэх явдал аж.