sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/.  Чернобыльд осол болсноос хойш 30 жил өнгөрч байгаатай холбогдуулан тус гамшигт өртсөн хүмүүст АНУ 10 сая долларын тусламж үзүүлнэ.

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реакторт дэлбэрэлт болсны улмаас тэнд ажиллаж байсан хүмүүс болон станцын ойр орчимд амьдарч байсан 350 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Гамшиг бүст амьдарч байгаа хүмүүсийн ирээдүй хойч үеийнхний аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү санхүүжилтийг олгож байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгдэв.

Чернобылийн сүйрсэн реакторын барилгыг удаан хугацаагаар битүүмжлэх зорилгоор 2.3 тэрбум долларын өртөгтэй "Аюулгүй тусгаарлалт" төсөлд 40 орчим улс орон хөрөнгө мөнгө оруулжээ.

Битүүмжлэх ажил дуусмагц реактор болон  цацраг идэвхт хог хаягдлыг шилжүүлэх ажил эхэлнэ.

Осол болсон даруйд 31 хүн амиа алдсан бол халдвар зэрэг цацрагийн өвчний улмаас олон мянган хүн нас баржээ.

Энэ аймшигт ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо болон хүмүүсийн эрүүл мэндэд урт хугацаанд нөлөөлөх нөлөө зэрэг асуудал маргааны гол сэдэв болоод байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг