sonin.mn
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрийг угтан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх, сурталчлах зорилго бүхий Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” 04 сарын 27 буюу Лхагва гарагт 10-15 цагийн хооронд Чингисийн талбайд болно.
 
Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны нийслэл дэх харьяа агентлагууд, 6 дүүргийн хэлтсүүд оролцох юм. Өдөрлөгөөр уг салбарын бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх бөгөөд иргэдийн асуултад газар дээр нь хариулт өгч, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллахаас гадна урлагийн мэндчилгээ, тайлант видео үзүүлж, бүлгийн зохион байгуулалтад орж үйлдвэрлэл эрхлэн өрхийн амжиргаагаа дээшлүүлж буй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.