sonin.mn
 
Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө оруулалгчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм. 
 
Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгний газраас сүүлийн 2 жилийн хугацаанд өгч байгаа мэдээллээр Энхтайваны өргөнчөлөө, Их тойруу, Багатойруу гээд хэд хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоносс 30 орчим хувь нь баригдаад дуусах шатандаа явж байгааг юм байна.

Харин гэр хороолллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан  байршлуудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгаран үйл ажиллагаа явуулж байгаагаас  21 хэсэгчилсэн талбайд барилга угсралтын ажил эхлээд байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс  2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ.

Дээрх орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан 500 өрхийн 2100 иргэн хашаагаа орон сууцаар сольжээ. 2016 онд нийт 4044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Энэ оны эхний улирлын байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ байрандаа оржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2016 онд ашиглалтад
орох орон сууцны барилгын мэдээлэл
 

Д/д

Байршил

Төсөл хэрэгжүүлэгч

Ашиглалтад орох хугацаа

Байрны тоо /айл/

1.      

Баянзүрх дүүргийн 8,16-р хороо, Батлан хамгаалах их сургууль орчим

Баганат өргөө ХХК

III улирал

144

Гангар инвест ХХК болон Вишн девелопмент ХХК-ийн түншлэл

I улирал

168

II улирал

168

III улирал

168

2.      

Баянзүрх дүүргийн 13,14-р хороо, Орон сууцны XVI хороолол орчим

Моннис урбан девелопмент ХХК

IV улирал

336

Зургаан талт ХХК

I улирал

150

III улирал

200

3.      

Баянзүрх дүүргийн 2-р хороо Мамба дацан орчим

Магма од ХХК

III улирал

81

IV улирал

36

4.      

Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хороо, Орон сууцны VII хороолол орчим

Бэрэн групп ХХК

VI улирал

720

Пример инвестмент групп ХХК

II улирал

60

IV улирал

60

5.      

Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчим

Цэлмэг Ази ХХК

III улирал

70

6.      

Хан-Уул дүүргийн 8-р хороо

Ажнай цэгц ХХК

III улирал

96

7.      

Баянгол дүүргийн 11,12,  22-р хороо

Очирням проперти девелопмент ХХК

IV улирал

63

Грийн ресурс констракшн ХХК

III улирал

112

IV улирал

96

8.      

Чингэлтэй дүүргийн 13,15-р хороо хайласт орчим

Асар өргөө ХХК

III улирал

40

Буурал сутай ХХК

II улирал

88

9.      

Сонгинохайрхан дүүргийн 1,2,20-р хороо Толгойт орчим

Стандарт проперти групп ХК

II улирал

262

IV улирал

532

10.    

Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошуу орчим

Назу проперти групп ХХК болон Хаус жейд ХХК-ийн түншлэл

IV улирал

74

11.    

Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо Ханын материал орчим

Хера пропертийз ХХК

II улирал

320

Нийт

4044