sonin.mn

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, номхон далай, хойд америкийн бүсийн холбооны ээлжит уулзалт цахим видео хурлыг гишүүн орнуудын дунд зохион байгуулсан байна.

Энэ үеэр тус бүсийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлж, санал хурааснаар Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр АНУ-ын шүүгчдийн холбооны тэргүүн, шүүгч Алисон Данкен, Дэд ерөнхийлөгчөөр Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Цогт нарыг сонголоо. Ирэх намар болох уулзалтаар дээрх шийдвэрийг баталгаажуулж,  бүсийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогоор Олон улсын шүүгчдийн холбооны бүтцэд 1997 оноос байгуулагдан ажилласан, одоогоор нийт 11 орны шүүгчдийн холбоо, шүүгчдийн төлөөллөөс бүрдэж байгаа юм. Тус холбоо нь бүс нутгийн шүүхийн шүүгчдэд тулгарч буй асуудлуудыг хамтран судалж, бодит үр дүнтэй шийдвэрт хүрэх, гишүүн орнуудын шүүгчдийг хооронд нь холбож, харилцаа тогтоох боломжоор хангах, хүний эрхийг хангах гол шалгуур, нөхцөл болсон бие даасан шүүх, хараат бус шүүгчийн эрх зүйн болон бодит нөхцлийг хамгаалах, дэмжих зорилготой ажиллаж байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг