sonin.mn

 

ТОКИО. /Xinhua/. Олимпийн наадмын логоны анхны загвар нь дууриамал байсан гэж шүүмжлүүлдэг Японы Олимпийн зохион байгуулах хороо уг дуулианаас 7 сарын дараа 2020 оны Токиогийн Олимп болон Паралимпийн албан ёсны шинэ логог танилцууллаа.

Японы уламжлалт өнгө болох хөх ягаан өнгөтэй дөрвөлжин хээ бүхий уг логоны загварыг 46 настай зураач Асао Токоло зохиосон байна.

 Олон нийтийн дунд нээлттэй зарласан шалгаруулалтад 14 599 ширхэг загвар ирснээс шилдэг дөрвөн оролцогчийн бүтээлийг шалгаруулж, тэдгээрээс эцсийн байдлаар сонголт хийжээ.

Олимпийг Зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори-гийн хэлснээр өнгөрсөн есдүгээр сараас хойш тус хороо 15 удаа хуралдаж, шинэ логог сонгох асуудлыг хэлэлцсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард Японы зураач Кенжиро Сано-гийн зохиосон өмнөх логоноос татгалзсан учир нь Бельгийн нэгэн театрын логотой төстэй байсантай холбоотой аж.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг