sonin.mn
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн редактор П.Анужин өнөөдөр "MN мэдээллийн танхим"-д цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр хурлын эхэнд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг анхны нэвтрүүлгээ цацаад 5 жилийн хугацааг үдлээ.
 
Энэ хугацаанд нийт 50-иад нэвтрүүлгийг Монголын ард түмэнд хүргэлээ. Эхнээс нь дуустал нэвтрүүлэгт уригдаж, оролцож байсан бүх эрхэм зочиддоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна" хэмээсэн юм.
 
Үүний дараа тэрээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагчийн хувьд энэхүү нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн баг хамт олны зорилго бол тухайн салбартаа өөрсдийн мөрөө үлдээсэн эрхмүүдийн түүхийг бичиж үлдээх юм. Гэтэл энэ оны 1 сард нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдаж, "Херо" энтертайнментийн найруулагч Б.Баатар "Энэ бол зохион байгуулалттай" хэрэг хэмээн олон нийтэд мэдэгдсэн.
 
Харин хэдэн хоногийн өмнө ЦЕГ-аас гаднын ямар ч халдлага ороогүй хэмээн дүгнэсэн байсан. Тиймээс энэхүү нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин миний бие энэхүү хэрэг эцэслэн шийдэгдтэл санаачлагчийн эрх зүйн үүднээс нэвтрүүлгийг түр хугацаагаар зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Анх хэлж байсан шиг энэхүү нэвтрүүлгийн зорилго бол гайхалтай эрхмүүдийн гэгээн түүхийг мөнхлөх гэгээн зорилготой учир энэхүү зорилгыг алдагдуулмааргүй байна" гэсэн юм.