sonin.mn

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17851 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3790 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Энэ сарын 25-ны өдрийн байдлаар тус төвд 315 өвчтөн хандсаны 210  буюу 66 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 33 буюу 15 хувь нь хэвтэж, 100 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 275 өвчтөн эмчлүүлж байгаагаас 17 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг