sonin.mn

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг зориулан Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “Их түүхийн мэргэн түшмэл” баримтат киноны нээлтийг хийх гэж байна.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Богд хааны ордон музейтэй хамтран түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монголын товч түүхийн дээжис, “Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэв: Амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн билээ. Үүний үргэлжлэл болгон тус киног нээх юм.

Киноны нээлт маргааш 14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд болно.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг