sonin.mn

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурт загасчилж явсан залуус эндсэн харамсалтай явдал /2016.04. 24/ гараад байгаа.Уг  хэрэг явдлын талаар ОБЕГ-аас  тодрууллаа.

Буйр нуурт загасчлахаар явсан 4 залуу  25,26,31,32 насных юм. Тэд загасчлах зөвшөөрөл аваагүй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн гурван сарын хугацаанд загас агнахыг хориглодог. Амь алдагсад нь Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол сумын иргэд байжээ. Их салхитай байснаас завь нь хөмөрч, залуус живсэн бололтой. Одоогоор нэг хүний цогцсыг олсон ч үлдсэн  гурвынх нь  цогцсыг аймгийн  Онцгой байдлын газрын аврагч нар эрэн хайж байна. Нуурын мөс эргээсээ 100-300 метр орчимд л хайлсан, бусад газартаа хөлдүү байгаа тул эрэх ажиллагаанд бэрхшээл учирч байна гэж онцгой байдлын албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг