sonin.mn

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин өнөөдөр  " Монгол ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийв.

Түүний санаачилсан " Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг  “Херо энтертайнмэнт” студи бэлтгэн олон нийтэд цацсаар өнөөдрийг хүрсэн юм. Харин  оны эхээр буюу нэгдүгээр сард “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн  зарим дугаарын нөөцөд хадгалагдаж байсан "хар материал"-ыг хулгайлан  олон нийтийн сүлжээгээр цацаж шуугиан дуулиан болсноос хойш П.Анужин өөрөө ч олны хэл аманд өртсөн. Дээрх бичлэг алдагдсан талаарх хэрэг эцэслэн шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх хүсэлтийгП.Анужин  “Херо энтертайнмэнт” студид тавьсан байна. Уг  нэвтрүүлгийг санаачлагч нь П.Анужин нэвтрүүлгийнхээ оюуны өмчийн гэрчилгээгээ сэтгүүлчдэд үзүүлж яах аргагүй өөрийнхөө нэр төртэй холбоотойг баталсан юм.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг