sonin.mn

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого дуусахад 4 хоног үлдээд байна.  

Аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох, цаашлаад эдийн засгийн чиг хандлагыг тогтоох зорилгоор таван жил тутамд нэг удаа уг тооллогыг явуулдаг. 

Тооллогыг бүртгэлд суурилсан арга болон уламжлалт аргыг хослуулан явуулж буй бөгөөд Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа онлайнаар тайлагнадаг байгууллагуудыг онлайн хэлбэрээр шууд хамруулж байгаа аж. Ингэхдээ уламжлалт аргаар тооллогын асуулгыг танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх судалгааг давхар гүйцэтгэж байгаа юм байна. Тиймээс Аж ахуйн нэгж, байгууллагуудыг хугацаандаа багтааж www.aanb.nso.mn, e-tax.mta.mn цахим сайтад татвар төлөгчийн дугаараараа нэвтэрч, тооллогодоо идэвхтэй хамрахыг уриалж байна.

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг