sonin.mn

Ирэх сарын 6-7-нд “Корпорейт Конвэйншн” төвд “Coal & Metals Mongolia-2016” чуулган болно.

"Гложекс" компаниас тус олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганыг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Coal & Metals Mongolia-2016” чуулганд Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төр засгийн төлөөлөгчдөөс гадна бизнесийн томоохон төлөөллүүд оролцож, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагын талаар ярилцах аж.

“Coal & Metals Mongolia -2016” чуулганд Хятадын ТОП-50 компанийн нэг “Шангси Кокинг Коал Сэйлс”-ийн ерөнхий захирал Фан Веншенг илтгэл тавих юм байна.

Тэрээр Хятадын коксжих нүүрсний нөөц, зах зээл, өрсөлдөөний орчин, коксжих нүүрсний үнийн чиг хандлага болон Монгол-Хятадын коксжих нүүрсний компаниудын хамтын ажиллагааны боломжуудын талаар сонирхолтой илтгэл тавих гэнэ.

Хятадын Шангси муж дахь коксжих нүүрсний томоохон ордуудыг эзэмшдэг тус компани  жилд 120 сая.тн нүүрс угаах хүчин чадалтай 28 үйлдвэртэй бөгөөд 200 орчим сая тонн нүүрс олборлон, борлуулдаг аж.

 Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг