Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагыг хэтрүүлсэн хатуу заалтууд орсон тул эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийв.
Жагсаал үдийн 13.00 цагт эхэлж, жагсагчид хууль батлагчдыг гарч ирж шаардлага хүлээн авахыг уриалсан лоозон барьсан байв. Жагсаалыг зохион байгуулагч Эрүүл мэндийн эрх зүйн төвийн дэд тэргүүн Д.Энхсүлд "Өнөөдрийн жагсаалд 6000 орчим эмч, эмнэлгийн ажилтан, анагаахын сургуулиудын оюутнууд оролцож байна. Мөн Төв, Дорноговь аймгаас төлөөлж 5-6 эмч ирсэн" гэв. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Н.Мөнхзаяа “Эмч нар санаатайгаар хүний аминд хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Эмч нарын хувьд хариуцлагаа үүрдэг, үүрсээр ч ирсэн. Гэтэл ийм хатуу хууль баталсанд эрүүл мэндийн ажилтнуудаас гадна оюутнуудын хүсэл эрмэлзэл ч унахад хүрээд байна" гэв. Тиймээс цаашид эх орны өнцөг булан бүрээс дуу хоолойгоо нэгтгэх болно гэдгийг ч жагсагчид хэлж байлаа.
Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэх хатуухан заалтаа өөрчлөхийг хууль баталсан эрх баригчдаас шаардаж эсэргүүцэл илэрхийлэхэд хүрсэн юм. Энэ жагсаалыг зөвхөн нийслэлээс гадна аймаг бүр төв талбайдаа зохион байгуулж байгаа аж. Жагсагчид Чингисийн талбайгаас хөдлөн Төрийн ордны баруун хаалганд ирж шаардлагаа өгөөд Эрүүл мэнд спортын яамны зүг явав. Шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж байна. Жагсагчид Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас хэзээ тайлбар өгөхийг асуух юм байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Emch nar chin aluurchid shuu dee. Khariutslagatai ajillaj chadakhgui bol emch mergejil ezemshikhee l baichikh l daa. Khudlaa emch gesen diplomiin gol zuucheed er emgui yankhan arkhichin bas tamikhchinid shuu dee.
yu gsen ch ugin sanaatai bolon snandgui 2 t adilhan adilhan hariutslaga gj yu bsen.. bugd aluurchid yum bol emch der ochho l baichihldaa t1 yum yrihiin chadah buhnel hj bgashde esgu bol ter shn emch narta orondo ochij amidarkuyu ,,1 talruuga tuulishrad bhin
103.26.195.67-aa arai bish ee.
Энэ тийм эмзэглээд байх заалт бишээ.Ажлын чанар мэрэгжлийн эзэмшилт цэвэр шалтгаалах юм байна.Ардчилсан шахааны шаарууд л дэвэргэж дураараа аашилдаг эрхээ л хамгаалж байхгүйюу өөр яадгийн.
энд эмзэглээд жагсаад байх асуудал алга байна шдээ хүнд буруу эмчилгээ хийгээд хохироовол би буруугүй өвчин туссан энэ хүний буруу гэж хэлэх гэж байгаа юмуу чанга хуультай байсан нь дээр
буруу эмчилгээ хийнээ гэдэг чинь муухан эмчинцэрүүдийн л ажил шүүдээ хууль цаг үеээ олж гаржээ
эмчийн ажлын үнэлгээ, хариуцлага хоёр тохирохгүй байгаа тул дээрх хуулийн заалтыг өөрчлөх нь шударга ёсонд нийцнэ.
tonil novsh mini