sonin.mn
 
 
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН зэрэг УИХ-д суудалтай  намуудын удирдлага оролцож, “МАНАН-ын захиалга ба Сонгуулийн хууль ”сэдвийг авч хэлэлцэв. Өргөтгөсөн хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын гишүүд, сэтгүүлчид урилгаар оролцов.
 
Өргөтгөсөн хуралдаанаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын тавьсан “Хууль завхаруулвал сонгууль завхарна”, ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн тавьсан “Үндсэн хуулийн Цэц МАНАН-ын захиалгаар төрийн эргэлт хийж байна”, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлийн тавьсан “Сонгуулийн тогтолцоо ба төрийн чадамж” илтгэлүүдийг тус тус сонсож хэлэлцлээ.
 
Хэлэлцсэн илтгэлүүдийн үзэл санаа болон хуралдаанд оролцогчдын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн өргөтгөсөн хуралдаанаас дараах мэдэгдлийг нийт ард түмэндээ хандан сонордуулж байна.Үүнд:
 
Нэгд, Үндсэн хуулийн Цэц 2012 онд сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн эцсийн шийдвэр гаргаж байсан атлаа одоо болохоор Үндсэн хууль зөрчсөн мэтээр шийдвэрлэж, ингэснээр нэг асуудлаар эсрэг тэсрэг хоёр өөр шийдвэр гаргасан нь илэрхий хуйвалдааны шинж чанартай, төрийн эргэлт хийхийг санаархсан, төрийн хямралыг улам бүр даамжруулсан, хууль тогтоомжийг үл хайхарсан, шударга сонгууль явуулах боломжийг хаан боогдуулсан, нийт иргэдийн улс төрийн эрхийг зөрчсөн улс төрийн гэмт үйлдэл мөн гэж үзэж байна.
 
Хоёрт, Үндсэн хуулийн Цэцийн улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр нь МАНАН-ын нам намдамнасан улс төр бизнесийн олигарх бүлэглэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх замаар наанаа хуулийн хэлбэрийг баримталсан дүр эсгэж байгаа ч үнэн хэрэгтээ цаагуураа ард түмний саналын талаас илүүг нь хүчингүй болгож, иргэн бүрийн саналыг үнэлэн хүндэтгэдэг жинхэнэ ардчилалын мөн чанарыг нухчин дарж, дүр эсгэсэнардчилалыг өөгшүүлж, төрд өөрсдийн хугацаагүй ноёрхлыг тогтоох гэсэн далд санаархал агуулж байгаа балмад ажиллагаа мөн хэмээн дүгнэж байна.
 
Гуравт, Үндсэн хуулийн Цэцийн иргэний сонгох бас онгогдох, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлж, тэдэнд манай өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх боломж олгохыг бүдүүлгээр хааж боогдулсан, нийгмийн эв нэгдлийг эвдэн бусниулах, зөрчил хагаралыг гүнзгийрүүлэх зорилго бүхий харалган шийдвэрийг эх орон, ард түмнийхээ эрх ашгийг ямагт бодож, ардчилалын хувь заяаны төлөө байнга сэтгэл санаа зовж явах ёстой УИХ-ынгишүүд хүлээн авахгүй байхыг уриалжбайна.
 
Тавд, МАХН, МҮАН, ИЗНН нь эрх  мэдэл, эд баялгийн төлөө улайран хөөцөлдөж, өөр хоорондоо байнга тэмцэлдэн зөрчилдөж байгаа, сонгогчдынхоо эрх ашгаас нэгэнт урвасан, МАНАН-ын нам нам дамнасан олигарх бүлэглэлийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох, олигарх дэглэмийг нураан унагаахын төлөө жирийн иргэдтэйгээ хамтран нэгдэж, үндэсний хэмжээний эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлэх болно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.
 
Зургаад, Энэхүү ариун тэмцэлд МАНАН-аас өөр улс төрийн бусад намууд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүр бидэнтэй хамт дуу хоолойгоо нэгтгэж, тууштай тэмцэхийг уриалж байна.
 
Долоод, Үндсэн хуулийн Цэц МАНАН хэмээх хууль бус бүлэглэл ноёрхолоо тогтоохын тулд өгсөн захиалгыг үг дуугүй биелүүлж, иргэдийн эрх ашиг мартагдаж, Монгол Улсад жинхэнэ ардчилал дүр эсгэсэн ардчилалаар солигдож, улс орондоо амгалан тайван амьдрах нөхцөл бололцоо багасан хумигдаж байгаа талаар Олон улсын хамтын нийгэмлэгт анхааруулах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИД