sonin.mn

БАЛТИМОР. /UPI/. Ураг бүрэлдэх үед тархины эсүүдэд "Зика" вирус хэрхэн халдаж буйг Мэрилэнд дэх Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Үүний тулд, тэд "3D" хэвлэгчээр “жижиг тархинууд”-ыг бүтээж ихэвчлэн шумуулаар дамжин тархаж Өмнө Америкийг донсолгоод байгаа уг өвчний шинжийг илүү сайн тодорхойлохын тулд тэдгээр тархинуудад "Зика" вирусийг халдварлуулжээ.

Нярайн тархинд нөлөөлж буй "Зика" вирусийн эсрэг вакциныг гаргаж авах явцад эрдэмтэд нэлээд их бэрхшээлтэй тулгараад байгаа билээ.

"Эс" гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар уг вирус нь тархины эс рүү хэрхэн халдаж буйг харуулсан байна. Гурван сартай ургийн хөгжлийн эхний үед зүүний үзүүрээс томгүй “жижиг тархинууд”-д "Зика" вирусийг халдаах үед уг вирус нь тархийг хөгжүүлдэг эс болох мэдрэлийн үүсгэгч эсэд халдаж буйг тогтоожээ.

Зургаан сартай ургийн тархийг дуурайлган хийсэн арай томхон тархинд тус вирусийг халдаахад вирус нь мөн л мэдрэлийн үүсгэгч эсүүдээс гадна зарим нейронуудад  мөн халдаж эхэлжээ. Үүний улмаас тархины хөгжил болоод санах ой, анхаарал төвлөрүүлэх болон ойлгох чадварыг удирддаг тархины гадар хальсны хөгжлийг удаашруулдаг байна хэмээн эрдэмтэд тогтоожээ.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг