Төв замаар явж байгаад галт тэрэгний вокзал руу эргэхэд, яг тэр өнцөг дээр долоон шовх оройтой сонин барилга бий. Тэнд төмөр замынхны олон үеэрээ үйлчлүүлсэн хүнс-барааны дэлгүүр байж билээ. Нэг л өдөр хавийг бүгдийг буулгаад хурц шовгор оройтой барилга барьж эхлэсэн.
Эхний үед хүмүүс “Үндэсний хэмжээний магадгүй ази тивдээ ховорхон тооцогдох одон орон судлалын төв баригдах юм байхаа” хэмээн ярилцдаг байсан. Тэгсэн чинь сүүлдээ “гадны сүм хийдийн барилга гэнэ” хэмээн шуугиж билээ. Яг бариад дуусдагийн даваан дээр барилгын ажил гэнэт зогсож, бараг арваад жил “хөсөр хаягдсан”байх. Хүмүүс янз бүрээр дахин шуугисан. “Энэ барилгын цаана гадна, дотны хоёр эзэн байдаг гэнэ. Монгол эзэн нь их том хүн юм байхаа. Дуртай газраа авна гээд л авчихсан гэнэ .
Тэгтэл, бүр том хүн, гадна дотны зочид төлөөлөгчид цувдаг замын уулзварт гадаадын сүм хийд бариулахгүй гээд зогсоочихож гэнэ” “Их мөнгө авсан, өгсөн хүмүүс түнжин хагарсан юм байхаа. Хайран газар гэх хүн ч тааралдаж л байсан. Минийхувьдүзэж харахаар, сурвалжлахаар хэд хэдэн удаа очсон. Мэдэх эзэн байдаггүй юм билээ.
Ингээд, хотын А зэрэглэлийн бүсэд, долоон оройтой нэгэн барилга арваад жилийн нүүр үзэж байгаа. Хайран газар! Хайран дэлгүүр, үйлчилгээний газрууд! Энэ газар, миний тооцоогоор бол тэрбумаас доош үнэлэгдэхгүй л газар байх. Эзэн нь жил болгон газрын хураамж төлдөг юм уу, үгүй юу бүү мэд. Энэ олон жилийн хураамж бас л тэрбум даваад явчихсан баймаар. Энэ газар дээр дэлгүүр ч юм уу, ямар нэг үйлчилгээ явуулж байсан бол олон тэрбумын ашгийг улсад, хувь хүнд оруулсан байж таарна.
Эмнэлэг, сургууль барих болохоороо “газаргүй” гээд далаа хавчдаг эрхэм дээдэс Улаанбаатарт газрыг иймэрхүү байдлаар л “ашиглаж” байгаа юм даа.
Та анхааралтай ажигладаг уу? Хотын аль сайхан нутаг дэвсгэрүүдэд, газар чөлөөлөөд гадны сүм хийд барьчихсан байгаа. Би андуу дуулаагүй бол Улаанбаатар хотын барилгажилтын 0,5 хувь нь гадаадын сүм хийдүүдийн хэрэгцээндбайдаг гэж телевизээр ярина билээ. Талийгаач их ламтан Чулуунбаатар(Чуука) “лус аргадах хийд байгуулъя гэж олон жил хөөцөлдөж газрын зөвшөөрөл олдохгүй, хамгийн сүүлд Дамбадаржаагийн мод үржүүлгийн хашаанд газар зааж өгөн хуураад өнгөрсөн. Ламтан амьсгал хураан хураатлаа “лус аргадах” хийдийн ач холбогдлыг ярьсаар, бичсээр таалал төгссөн дөө.
Тэгэхэд гадны шашныхан өнөөдөр нь ирээд л маргааш нь хотын төв хэсэгт хамгийн сайхан газруудад сүм хийдээ босгочихсон, хурал чуулганаа явуулж байдаг. Үүнийг олон нийт ганцхан зүйлээр тайлбарладаг юм. Гадны шашныхан газрын төлбөр гэж багахан мөнгийг улсын дансанд хийгээд, гол эрх мэдлийн хүмүүст авилгын журмаар асар их мөнгө өгдөг, тэгээд ажил нь амархан бүтчихдэг юм гэцгээдэг. Үнэний ортой ч байж магадгүй. Газрын албаныхнаас баяжаагүй хүн бий гэж үү?! Гадны шашны хамгийн харгис урсгалынхан нь эрх мэдэлтнүүдэд хамгийн их мөнгө хаядаг (магадгүй тэрбумаар тооцох) гэсэн яриа ч бий.
Саяхан Мүүний шашны тухай цахим ертөнцөөр шуугилаа. Манай ихэс дээдсийн Мүүнийхэнтэй авахуулсан зураг хөрөг, хурал чуулган, бишгүй л цацагдлаа. Телевизээр их ярилаа.
Би нэг зүйлийг ойлгодоггүй байж. Манай дээдчүүд Ерөнхийлөгчөөсөө эхлээд гарын хоёр алгыг дээш нь харуулан, тэнгэр өөд алдлан ёслол үйлдэх болсон. Тэр чинь харийн шашны ёслол-хүндэтгэл юм байна. Манайхаар бол залбирал юмуу даа. Тэр шашинд элсчихсэн юмуу, дэмжин талархдаг юмуу, их мөнгө авчихаад ач буяныг нь хариулж байгаа юмуу, мэдэхгүй юм даа. Зарим хүмүүс, гарцаагүй баригдчихаараа зүгээр л хурал чуулганд нь оролцсон гэж өөрийгөө өмөөрч байгаа юм. Манай хуулиар шашин шүтлэг чөлөөтэй, хаанахын ямар ч шашныг шүтэж болно л доо. Гэвч анхаармаар хэдэн зүйл бий.
Түүх сөхвөл энэ барууны хүчирхэг гүрнүүд чинь ази, африк, латин америкийн бага буурай орнуудыг колончилж авахдаа голдуухан шашин, буяны байгууллагуудаа эхлээд оруулсан байдаг юм. Ядарсан ард түмэнд буянтны дүрээр ирж байгаа нь ,тэр. Эрх мэдэлтнүүдэд дээд зэргийн “өргөл барьц” өгч ивээлдээ татдаг. Ядууст хоол унд, хувцас хунар, түлээ нүүрснээс эхлэн олгож талдаа татдаг.
Нөлөө бүхий хүмүүсийг судлаж, шашны сургаал номдоо итгүүлдэг гэхчлэн олон хэлбэрээр ажиллак, нэг л мэдэхэд өнөөх пастерууд (номлогчид) маань толгой дээр гараад суучихсан, бүр төр засгийн толгойд нөлөөлөхүйц байдалд хүрсэнбайдаггэнэ. Манай мэтийн жижиг буурай улсуудад шашны олон урсгал ингэж дэлгэрсэн. Нэг л мэдэхэд шашнаараа талцан байлдаж байдаг. Өнөөдөр, дэлхийн халуун цэг болгонд шашин хоорондын мөргөлдөөн болж сая, сая хүний цус урсаж байгаа нь үнэн. Ард түмнүүдийг шашнаар нь талцуулан хядалцуулдаг энэ арга бол дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонгодог арга юм билээ.
Тэгээд ч орчин үед, юу юугүй бөмбөгдөөд эхлэхийн оронд, хэдэн номлогчдод их мөнгө ганзагалуулаад явуулчих нь хаа хаанаа ашигтай байдаг бололтой. Өнөөдөр төрийн томчуудын хэмжээнд дэмжлэг авч байгаа шашныхан бол Монголыг хэзээ ч нөлөөндөө бүрэн оруулахад бэлэн болчихоод байна гэсэн үг.
Уг нь Монгол Улс эзэнтэй, шудрага сайн удирдагчидтайсан бол гол анхаарах зүйл энэ л юмсан. Даанч тийм улс орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй удирдагчид ховор юм даа.
Өнөөдөр, оройтой, оройгүй сүм нийслэл хотоор Монгол Улсаар дүүрэн боллоо. “Од” мэтийн том кино театр, соёл урлагийн газруудаа хүртэл суллаад гадны шашныхныг оруулчихсан байгаа. Тэгсэн хэр нь Гандангийн хашаанд баригдаж байгаа буддын шашны Цогчин дуганы барилгаас хэдэн төгрөг яаж харамлав даа?! Монгол уг нь баян орон хэвээрээ л байгаа. Харамсалтай нь Монголын хөрөнгө мөнгө цөөн хэдэн эрх мэдэлтний халаасанд орчихсон. Ард түмэндээ болохоор “хямрал, байхгүй, мөнгөгүй”гэж хувхай амлаад байдаг. Тэр нь хоёр зорилготой юм гэнэлээ. Ард түмнээ ядууруулж, туйлдуулж байгаад сонгуулиар саналыг нь худалдаж авдаг, Нөгөө нэг зорилго нь гадны шашин , сайн дурынхан руу гарыг нь сарвайлган тосуулж байгаад мөнгөөр хууран оруулж ирэх зорилготой юм гэсэн.
Энэ хоёр нууц зорилго ч одоо ил боллоо доо.
Хүмүүстэй уулзаж, хурал зөвлөгөөнд оролцож байхад тэднээс гаргадаг гол нэгэн хүсэлт бол, гадны шашны тухай санал хүсэлтүүд байдаг. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нэгэн хурал дээр төр нийгмийн ахмад зүтгэлтэн Б “Гадны шашныханд газар олгосон явдлыг нийтэд нь шалгая. Хотын дарга хэний үед, ямар хүний зөвшөөрлөөр газрын зөвшөөрөл олгосон болон төлбөр мөнгөний хэд нь улсын санд, хэд нь дарга нарын халаасанд орсныг нарийвчлан шалгаж, буруутай хүмүүстэй нь хариуцлага тооцъё. Шаардлага хангаагүй манай ард түмний нийтлэг эрх ашгийн эсрэг, бодлого үйл ажиллагаа явуулж байгаа гадны шашныхныг буцааж явуулъя, газар хөрөнгөө эргүүлэн авъя” гэсэн санал гаргаж байж билээ. Эрх мэдэлтнүүд мэдээж энэ саналыг зөвшөөрөхгүй, хав дарна. Яагаад гэвэл гадаадын сүм хийдүүдийн ард нэг юмуу, зарим нь хэд хэдээрээ сайд дарга нар байдаг юм гэсэн. Буддын том лам агсны хүү хүртэл гадны шашин дэмжээд гүйж яваа сураг байдаг.
Уг нь монголчууд бид чинь олон зууны турш нэг л шашин шүтсэн, тэр нь мах цусанд нь хүртэл шингэсэн хүмүүс юмсан. Яахаараа Буддын шашин, бурхан багшийнхаа “эсрэг” энэ олон шашин оруулж ирчихээд, Ертөнцийн эзэнд гэхээсээ ногоон мөнгөнд зулайгаа халцартал мөргөөд байдаг юм бол доо?!
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамьян
Сэтгэгдэл0
ёстой үнээн
HENII GAVIYAAV
Лалын сүм. Хэрэв энэ металлын босох юм бол хаа сайгүй лалын сүм босно. Бидэнд шинэ гай хэрэггүй.
Монголчууд язгуураасаа тэнгэр шүтлэгтэй, буддын шашныг их хаан Чингисийн үеэс хүлээн зөвшөөрч, албан ёсоор шүтдэг болсон түүх баримт бий. Социализмын үед 70 жил шашин шүтэх эрх хаалттай байсан ч хүмүүс далдуур шарын шашнаа шүтэж, дагаасаар л ирсэн. Хэн нэг харийн, хаалга тогшиж танилцуулга тараасан, колончлолын бодлоготой шашинд мөргөж дагах гэдэг толгойгүй, оюун тархигүй, үүх түүх, удам угсаа юу ч үгүй гуйлгачдын л хийх зүйл. БИД ЧИНЬ МОНГОЛ шүү.
Ехлеед хин бий болсон , тегеед хун нь шашин бурхан зохиосон санж. Байхгуй юмийг шутеед л байдаг сонин хумуус их байх шиг .
Тэхдээ ер нь бурхан гэж бол байхгүй тэр бурхан чинь эх хүн шүү дээ Ер нь бурхан гэдэг нь энэ нийгмийн бусармаг муухайг дарах гэж гарч ирсэн шинжлэх ухаанч хүний гаргалгаа юм байгаа юм шиг байгаан. Дэлхий дээр шинжлэх ухааны хуульиуд л үйлчилдэг гэж боддог хамгийн энгийн хууль бол таталцалийн хууль юм дэлхий цөмөөс бүтнэ цөм дэлхий дээр байгаа бүх зүйлийг тана оюун бодол ч ялгаагүй бас тэр зарчимаар ажилна юу бодно тэрийгээ татна гэж бодож болно хэрэвэ бурхан байсан бол гарч ирээд ганц харагдах байлаа гэж
guilgachin uls, tarhigui mankuur booluud, duusashgui shunaltai har shar huvalzuud, tuuhendee negdej uzeegui shunalt guilgchid, ev negdel gedeg ug medehgui, heden zuunii tursh alj talj bolson boloogui dain hiij negiigee alj hiadsan, gadniin bogs dolooj baij hanamj avdag iim l uls iaj oodloh ve.
sanal neg baina Mongoliin burhnii shashnaas mun surgalt zub yabuulj ard irgedee gadnii gaj nuluunuus hamgaalmaar yum gej boddog. Odoo oilgoson bolohoor yaraltai zub arga hemjee abmaar baina Bolobsrol. Soyol, erdemten sudlaachid hamtarsan bodlogo gargaj ad irged turiin setgehuin hamgaalalt darhlaag saijuulmaar baina. Mongoliin undsen shashin buddiin shashnaa turuus ontsgoi anhaarmaar yum
Лалын сүм анх эрэл хк барилгын захиалгыг нь авч эхлүүлж бсан
Sain baitsgaana uu? Hehehe, Jamiyan guai, Mongolchuud alivaa yamar ch shashing "shutej ireegui undesten", harin orool busad undestnii, ulsiin sahij shutdeg shashind hol garaa durelgui, hoshuu amaa biluudelgui shashnii ni uil yavdlaa guitselduulehed hundleltei handdag. Burhanii buyu Buddiin shashin gedgiin huvid hezee hoino Tovdiin oorsdiin ni degelj delgeruulsen helbereer Mongold orj irsen ni odoo boltol ter heveeree, yanzaaraa baij buin biet notolgoo ni unshlaga nom ni tuvdeeree hiigdej yavagddag, Tubdiin shariin shashnii hamgiin tom baiguulamj ni Gandan Degchleng geed baij l baina. Mongolchuud Tenger, Gazar, Sansar Ogtorgui, Mandal, Garig Erhes, Od Michid, Horst Delhii, Nutag Shoroo, Uul, Us, Agaar Salhi, Araatan Jiguurten, Mal Amitan, Adguus, Humuun, Hun geh Ed Bugdiin Bodigal Huvigal Ed Bietiin Hariltsaa Holboo Shuten Barildlaga Helhee Holboo Solbitsol Zambuulingiin jam yos jayag zuig ulemjiin ni chanaraarh monoor ni goloor ni ugaar ni uglaadsaar ni uhaarch seheerch oilgoj tanij medej alivaan naad tsaadahiin uchir nachriin uzuur ypzooriig ulemjeer ni uzej tsegnedeg ingesneeree yum zuil ediig negen tsul buhleer ni bietchlen avch uzej tsegnej ivluulj tegshreej yavtsgaadag. Manid sanagddagaar Mongolchuudiin diilenhi olonhi deer nerlej duuridsan buriin shuteltsee hariltss holboo tanin medeltiin mederts medremj ni geegdeeguigeesee, ustaj ugui bolooguigeesee bolood TENGERIIG DEEDELSEER IRSEN MAANI AMI BOH BAISAAR BAIDAG. MONGOLCHUUD BIDNII OYU GELTGUI, HUN GEGCH BIDNII OYU TENGEREER DAMJIGDAN OGTORGUITAI, GAZARTAI, HORST DELHIITEI, ZAMBUULINTAI HOLBOGDDOG.
Шалгах нь зүйтэй.
Neg zuuil heleh gej baigaad martchihaa shahlaa. Choijin Lamiin Sumiig Mongoliin Ihes Deedes, Erdemtei Nomtoi Chadaltai Mongol lam nar, er ni l neg ugeer helehed Mongoliigoo gesen bodigals buteej baiguulsan gej helj yarihiig duulj baisan. Sanavaas, "horiig horoor, nomiig nomoor darna" gedeg l bolson yum shig baigaa yum, ovchin geh horiig em geh horoor darah, buruu zoruu, taarch tohirohgui nomiig orhij ogoojtei shimtei nomiig uzej harah gedeg shig l.
Zurag ni deer bgaa orosyn ene sum ch gesen dee...davartsan garuud
Бичиж байгаа нийтлэл тань Оросын үнэн алдартны сүмтэй агуулгын хувьд ямар ч холбоогүй тул Оросын үнэн алдартны шашны сүмийн энэхүү зургийг өөрчлөөгүй тохиолдолд холбогдох газарт нь хэлж арга хэмжээ авахуулах болно. Оросын Үнэн Алдартны Сүм нь монгол улсын засгийн газарт бүх шаардагдах татварыг төлж лиценз бичиг баримтаа хууль ёсоор авдаг байгууллага. Орос хүмүүсийн монголд барьсан энэ сүм нь Жуковын гудамж буюу Георгий Константинович Жуков хэмээх ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал , Халхын голд Монгол орны тусгаар тогтнолын төлөөх үйлст орос цэргүүдийг удирдаж амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан хүний нэрээр нэрлэгдсэн гудамжинд байрладаг. Иймээс энэ нийтлэлийн агуулгатай үл хамаарах зураг тавьсан тул даруй задруулж албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна .