sonin.mn

ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар хэлэлцжээ.

Ээлжит сонгууль болоход 2 сарын хугацаа үлдсэн үед Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр нь Монгол төрийг тогтворгүй болгох хорлонтой үйлдэл боллоо хэмээн тус намын гишүүд үзсэн байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн саналаа өгөхийг ИЗНН-ын УИХ дахь төлөөлөлд зөвлөсөн аж.

Мөн хурлаар УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэн тус намтай уулзаж ярилцах ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуягаар ахлуулав.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг