sonin.mn

ТОКИО. /UPI/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Умардын талаарх бодлогыг эсэргүүцэн хилэгнэж, пуужин харвах тушаал өгсөн. Гэхдээ түүнд дайныг эхлүүлэх санаа бодол байхгүй гэж Кимд ойр байдаг эх сурвалж мэдэгдсэн байна.

Ким Жөн Ун цэрэг армийн асуудлаарх шийдвэрүүдийг хар аяндаа зөнгөөрөө гаргадаг гэж түүний эцэг Ким Жөн Ирийн сүшиний тогооч байсан Кэнжи Фүжимото ярьжээ.

Тэрбээр энэ сарын 12-23-нд Пхеньян байхдаа 15-ны өдөр болсон Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэх “Нарны өдөр” арга хэмжээнд оролцсон байна.

Ким Жөн Унд дайн эхлүүлэх бодол байхгүй, тэрбээр АНУ руу төлөөлөгчөө байнга илгээдэг бөгөөд түүний элч төлөөлөгч нь Умард Солонгосын өдөөн хатгалгын талаарх худал хуурмаг буруутгал, нотолгоотой нүүр тулахаас аргагүйд хүрдэг гэж Фүжимото ярилаа. 

Удирдагч Ким Жөн Ун АНУ-ын нэг талыг баримталсан хориг арга хэмжээ, дайсагнагч орнуудын цэргийн заналхийлэл зэргээс болж бухимддаг хэмээн Кэнжи Фүжимото үздэг тухай  Өмнөд Солонгосын "News 1" гэдэг сонинд бичжээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг