sonin.mn

ЕРЕВАН. /TASS/. Азербайжаны арми Уулын Карабахын суурингууд руу гал нээсээр байна гэж Армены Батлан хамгаалахын сайд мягмар гарагт мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр “дайснууд мягмар гарагийн турш болон одоо ч гэсэн фронтын шугамын дагуу төдийгүй Уулын Карабахын суурингууд руу эрчимтэй гал нээсээр байна. Энэ цаг мөчид байдал түгшүүртэй хэвээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Армены Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Азербайжаны арми янз бүрийн калибрын мина харвагч, 85, 100, 122 болон 152 мм-ын калибрын буу, зэрэг галлагч “Град” систем болон зенитийн пуужингийн "Оса-АКМ" цогцолбор ашиглаж байгаа аж. “Дайсны дайралтыг зогсоохын тулд Уулын Карабахын армийн тэргүүн анги нэгтгэлүүд хариу гал нээснээр дайсны тал хүн хүч,  техникийн ихээхэн хэмжээний хохирол амссан” гэж тус яам мэдээлжээ.

Харин Азербайжаны Батлан хамгаалах яам өмнө нь Армены Зэвсэгт хүчин гал зогсоох тохиролцоог 113 удаа зөрчсөн гэж мэдэгджээ.

“Дайсан гал нээсний хариуд Азербайжаны арми дайсны байрлал болон нуувчуудад 114 удаа хариу цохилт өгсөн” гэж мэдээлэлд дурджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг