sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Бээжин хотын захиргаа “бие засах газрын хувьсгал” санаачилгынхаа хүрээнд энэ жил үнэгүй “Wifi”-тай 100 бие засах газар барина.

Эдгээр бие засах газруудыг Бээжин хотын Тунжоу болон Фаншань дүүргүүдэд барих бөгөөд бэлэн мөнгөний машин болон гар утас, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх төхөөрөмжийг суурилуулна гэж Бээжин хотын захиргаа, байгаль орчны хорооны ажилтан Зи Ян мэдэгдэв.

Үүнээс гадна суултуурын хажууд хүүхдийн суудал хийж өгснөөр хүүхэдтэй эмэгтэйчүүдэд бие засах тохитой орчинг бүрдүүлж өгөх юм.

Нэг ширхэг бие засах газар барих зардал 50-100 мянган юань болно гэж Зи Ян ярьжээ.

Мөн одоо байгаа бие засах газруудад хүүхдэд зориулсан суултуур болон өвөл, зундаа өрөөний халуун хүйтнийг нь тохиромжтой хэмд барих агааржуулалтын системийг нэмж суурилуулна гэж тэрбээр мэдэгдэв.

Заваан шал, бохирдсон суултуур, хаягдал 00 цаас зэрэг нь Хятадын нийтийн бие засах газрын нийтлэг дүр төрх болсон ажээ. Энэ байдлыг засахын тулд хэрэгжүүлж буй “Бие засах газрын хувьсгал” санаачилгын зорилго нь ирэх таван жилийн хугацаанд ариун цэврийн шаардлага болон үйлчилгээний түвшинг дээшлүүлэх явдал ажээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг