sonin.mn

Монгол Улсын филармонийн уран бүтээлчид энэ сард өсвөр үе, залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах “Их хотын хэмнэл ” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн сүүлчийн тоглолт Чехийн хөгжмийн зохиолч Антон Леопольд Дворжакын Симфони №9 (Шинэ Ертөнц), Морин хийлийн концерт (Си минор) зэрэг бүтээл нь багтсан сонгодог хөгжмийн бүтээл энэ сарын 29-нд Улсын филармонийн концертын танхимд эгшиглэнэ.

Тоглолтод удирдаач СТА Д.Нямдаш, гоцлол хөгжимчин, морин хийлч Н.Анхмаа нар оролцох юм.

Дашрамд дурдахад, төслийн хүрээнд гоцлол дуучин Б. Солонгын “Үдэшлэг”, Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолтыг үзэгчдэд толилуулсан юм.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг