sonin.mn

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 3.8 хувиар өсч, 46.24 доллар болсон байна.

Дэлхийн банк энэ оны нефтийн дундаж үнийн таамгаа  41 доллар болгож өөрчилсөн нь нефтийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Дэлхийн банкны шинжээчид нефтийн дундаж таамгийг өмнө нь 37 доллар байна гэж таамаглаж байсан юм. Тус банкны шинжээчид ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь долларын ханш суларсан болон зах зээлд оролцогчдын идэвх нэмэгдсэнтэй холбоотой.

Дэлхийн банкны шинжээчдийн мэдээлснээр, зах зээл дээр эрэлт ба нийлүүлэлт тэнцвэржиж эхэлсэн учир эрчим хүчний эх үүсвэр болсон түүхий эдүүдийн үнэ энэ жил өсөхөөр байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг