sonin.mn

МЕХИКО. /Sputnik/. Саяхан хүчтэй газар хөдлөлтөд өртөж хэдэн зуун иргэнээ алдсан Эквадор улс дахин байгалийн гамшигт өртлөө.

Андеан хэмээх төвийн бүсэд үерийн улмаас хоёр гол савнаасаа хальж урссанаас 4 хүний амь үрэгдээд байна гэж тус улсын Гамшгийн эрсдлийн менежмент хариуцсан нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Хүчтэй орсон борооны улмаас Дамас болон Точи голууд савнаасаа хальж үерлэн хэд хэдэн удаа хөрсний нуралт үүсч, автобус, автомашинууд шаварт суусан байна.

Үерт 4 хүн амиа алдсан гэдгийг нотолсон бөгөөд нийт 300 хүн гамшигт өртөөд байна гэж мягмар гарагт  тус улсын Аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Үерийн улмаас наад зах нь 65 байшин барилга сүйдсэн байна.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг