sonin.mn

ШИНЭ ДЕЛИ. /Prensa Latina/. Энэтхэгийн нийслэлд орших Байгалийн түүхийн музейн барилга  мягмар гарагт гарсан их хэмжээний галын улмаас сүйджээ.

"Zee News" телевизийн мэдээгээр зургаан давхар байшинд гал дүрэлзэж маш олон гал сөнөөгчид болон мэргэжлийн багууд галыг унтраахаар ажиллаж буй дүрсийг цацжээ.

"Энэ бол үнэхээрийн эмгэнэлтэй явдал болж байна, учир нь, Байгалийн түүхийн музей бол үндэсний асар их баялаг юм" хэмээн тус улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекар  нөхцөл байдалтай танилцахаар очих үедээ хэлсэн байна.

Энэтхэг улсын бүх музейд галын аюулгүй байдлын шалгалт хийхийг тушаасан гэж сайд мөн мэдэгджээ.

Гал гарч эхлэх үед музей дэх дохиоллын хэрэгслүүд нь ажиллахгүй байсан гэж хэргийн шалтгааныг мөрдөн шалгах хэсгийн гал сөнөөгч Ражеш Панвар "АНИ" мэдээллийн агентлагт ярьжээ.

Галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчдийн 6 нь гэмтээд байгаа бөгөөд тэднээс хоёрынх нь биеийн байдал хүнд, ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг