sonin.mn
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Голомт банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 13 дахь жилдээ хүртэж буй бөгөөд ТОП-100 ААН-ийн ТОП-8-д жагслаа. 
 
Голомт банк нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч төдийгүй  банк санхүүгийн салбарынхаа хөгжлийг ямагт шинэ шатанд гаргаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах үндэслэл болжээ.
 
Зөвхөн 2015 оны хувьд Голомт банк нь  иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 27 мянга гаруй иргэд хуримтлалтай болоод байна.
 
Тус банк нь  харилцагч төвтэй банк байх  зорилтынхоо хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой www.edu.golomtbank.com сайт болон www.sme.golomtbank.com сайтыг нээсэн нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн талархалыг хэдийн хүлээжээ. Мөн Монголын анхны даатгагдсан “Эрчим бонд”- ын андеррайтераар нь  ажиллаж, “Цаасгүй банк” аяныг өрнүүлж, газрын тос, алт, зэсний ханштай  уялдсан “Гибрид хадгаламж”-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэн, Кастодиан банкныхаа үйлчилгээг албан ёсоор эхлүүлсэн гээд цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан 600,000 гаруй харилцагчиддаа хүргэн ажиллаж байна.
 
Энэ бүх амжилтыг дэлхийд алдартай Global Financeсэтгүүлээс  үнэлэн Голомт банкийг 2015 оны “Монгол Улсын Шилдэг Банк”, “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк”–аар өргөмжилсөн нь харилцагч та бүхний бидэнд хүлээлгэсэн өндөр итгэлийн үр шим тул чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.