sonin.mn

Энэ сарын 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 29-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 30-наас 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.