sonin.mn

 

Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” аян үргэлжилж байна.

Аяны хүрээнд Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, ХӨСҮТ, ШУТИС-ийн сургуулийн оюутны алба хамтран ШУТИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд  өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр оюутнуудад дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтад хамраагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар  мэдээлэл өгөв.

Харин өнөөдөр МУИС-д тус аяны арга хэмжээг зохион байгуулах юм. 

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг