sonin.mn

 

ОТТАВА. /TASS/. Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Эквадор улсад тусламж үзүүлэхэд Канадын Засгийн газар 2 сая канад доллар /1.6 сая орчим доллар/ гаргасан тухай тус улсын Гадаад хэргийн сайд Стефан Дион мэдээлжээ.

Дээр дурдсан мөнгийг НҮБ-ын сан зэрэг олон улсын янз бүрийн байгууллагаар дамжуулан Эквадор руу илгээсэн байна. Дөрөвдүгээр сарын 24-нд Канадын Улаан загалмай нийгэмлэг гамшгийн бүсэд хээрийн эмнэлэг байгуулжээ. Газар хөдөлсний дараахан Канад улс байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээг тооцон гаргах шинжээчдийн багаа Эквадорт илгээсэн байна.

Эквадорын баруун хойд нутаг дахь Манаби мужийн Педерналес хотод дөрөвдүгээр сарын 16-нд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшигт 655 хүн амиа алдаж, 48 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол 17 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг