sonin.mn
 
НЬЮ-ЙОРК. /TASS/. Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд “Hewlett-Packard” компанийн тэргүүн асан Карли Фиоринаг нэр дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр ийм мэдэгдлийг Америкийн Индиана муж улсын Индианаполис хотод хийжээ.
 
 
“Хэрэв намайг ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлбэл би сонгуульд Карли Фиоринатай хамтран оролцоно” гэж Круз хэлсэн байна. Тед Круз АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй улс төрчдөөс хамгийн түрүүнд “хамтран зүтгэгчээ” нэрлэсэн нь энэ юм. Бусад нэр нэвшигчид дэд ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхээ хараахан мэдэгдээгүй байгаа билээ.
 
Карли Фиорина урьд нь Крузын өрсөлдөгч байсан боловч хоёрдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн сунгаанаас гарсан юм.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг