sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших субьектуудыг албан ёсоор бүртгэж эхэллээ. Одоогийн байдлаар МАН УИХ-ын сонгуульд оролцох материалаа албан ёсоор Сонгуулийн Ерөнхий Хороонд өгөөд байна.
 
Мөн энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид олноор өрсөлдөхөөр болж буй бололтой. "Гал Үндэстэн" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, дуучин М.Нарантуяа, "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний залуус, хөхөө тайрч тэмцэнэ гэж мэдэгдэж байсан зураач Л.Өнөрчимэг, хуульч М.Ичинноров, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар тэдний дотор байна.
 
Тэгвэл нэг сонирхолтой зүйл болж буй нь ХҮН-ын дарга С.Боргил, ЕНБДарга асан Т.Доржханд, Төв Хорооны гишүүн Ө.Мөнхбат нар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн явдал юм.  Өөрөөр хэлбэл ХҮН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гарч болзошгүй гэж тэд үзсэн бололтой.
 
Э.Мягмар