sonin.mn

МОСКВА. /IRNA/. Иран, ОХУ-ын хооронд цэрэг, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргалаа гэж Ираны Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Хоссейн Дехкан мэдэгдэв.

Тэрбээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар Москва хотноо өчигдөр эхэлсэн Олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцож, мэдэгдэл хийжээ.

Олон улсын аюулгүй байдлын тавдугаар бага хуралд сайд, дэд сайд, Зэвсэгт хүчний штабын дарга, шинжээчид зэрэг 500 төлөөлөгчид оролцсон байна.

Терроризмтой тэмцэх, Ази болон Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, дэлхий дахины тогтвортой байдал, цэргийн хамтын ажиллагаа зэрэг асуудлууд уг бага хурлын гол сэдэв байлаа.

Бригадын генерал Хоссейн Дехкан бага хурлын үеэр хоёр талын уулзалт зохион байгуулсан байна. Тэрбээр бага хурлын эхний өдөр үг хэлэхдээ "терроризм нь Сири, Ирак, Афганистан, Ливи, Йемен, Хойд Африкт аюултай бөгөөд тогтворгүй байдлыг бий болгож, хямрал үүсгэн, гадаад болон дотоодод сорилт бэрхшээлийн үндсийг тавьж байгаа бөгөөд тэр ч байтугай Европын зарим орныг гэмт хэргийнхээ талбар болгож байна. Харамсалтай нь бүс нутгийн зарим орнууд болон бүс нутаг дамнасан орнууд террористуудыг санхүү, тээвэр ложистик, цэрэг техник, улс төрийн хувьд дэмжиж байна" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг