sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. Гватемалд хогийн цэгт бий болсон хогон уул нурсны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай тус улсын аврах алба мэдээлжээ.

Дээрх явдал нийслэл хотын нэгэн хогийн цэгт гарсан байна. Одоогийн байдлаар таван хүн сураггүй болсонд тооцогдож байгаа бол хогийн цэгийн 15 ажилчин гэмтэж бэртсэн байна. Мөн хэд хэдэн хогийн машин хогонд даруулжээ.

Хог хаягдалд даруулсан хүмүүсийг олж аврахаар аврагчид ажиллаж байгаа аж. Хогон уул яагаад нурсан нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг