sonin.mn

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанкнаас 308.52 хаалтын ханштайгаар 29.0 сая юанийг банкуудад нийлүүллээ.

Харин своп хэлцлээр 7.9 сая ам.долларыг нийлүүллээ хэмээн Монголбанкнаас мэдэгдэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдогоороо онцлогтой. 

 Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг