sonin.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  2015 оны TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

МИАТ ТӨХК нь татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаараа ийнхүү шалгарсан байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр TOP-100 аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалтай. Ингэхдээ улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр болон тухайн жилдээ төлсөн татвар, орлого ашиг, ажилчдын тоо гэсэн үзүүлэлтээр холбогдох яам агентлагуудаас санал авах зарчмаар шалгаруулдаг аж.   

Дашрамд дурдахад, МИАТ ТӨХК нь өнгөрсөн сард “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар шалгарч байсан юм.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг