sonin.mn

Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Ататуркийн нэрэмжит Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагчдад цуврал сургалт зохион байгуулж эхэлжээ.

Хичээлийн бус цагаар эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулсан сургалтаар хүүхдийн эрүүл мэнд, зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээ, багш-эцэг эхийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр сургуулийн багш нар лекц уншиж байгаа аж.

Өчигдөр болсон хоёр дахь сургалтыг тус сургуулийн эмч Х.Оюунжаргал, багш Д.Дуламсүрэн нар хөтлөн явуулж, 11-12 дугаар ангийн, 253 сурагч охидод эрүүл ахуй, нөхөн үржихүй сэдвээр хичээл заажээ. Харин маргааш тус сургуулийн хөвгүүдэд зориулан гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх гэсэн сэдэвт сургалт болох юм байна. 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг