sonin.mn
 
ЛОНДОН. /TASS/. “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 48 долларт хүрч өссөнийг “ICE” тив хоорондын биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.
 
Пүрэв гарагт “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 2.3 хувиар өсч 48.03 доллар болсон байна. Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс хойших үнийн хамгийн дээд түвшин юм.
 
Харин “WTI” маркийн нефть нэг торх нь 45.91 доллароор арилжаалагджээ.
Энэ удаагийн үнийн өсөлт нь түр зуурын шинжтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд нефтийн үнэ нэгдүгээр сарын түвшнээс доошлохыг үгүйсгэхгүй байна.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг