sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, "Өмнөд хөршийн иргэдтэй хэдэн монгол иргэн гэр бүл болов, хэдэн иргэн монгол улсын иргэнээр оров, Үндэсний аюулгүй байдлын тухай болон бусад хуулинд тогтоосон хэм хэмжээнээс энэ асуудал хэр түвшинд байна вэ. Тодорхой хөрөнгө оруулсан иргэнд хөх үнэмлэх олгоно гэсэн байна. Хөх үнэмлэх авсан хүн насаараа Монголд үлдчих юм биш биз. Үндэс угсаа нэг хүмүүст энэ үнэмлэхийг олгох хэрэгтэй юм биш үү" гэсэн асуудлыг тодруулсан.

Уг асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, "Иргэний улсын бүртгэлийн мэдээгээр 1998 оноос хойш гадаад улсын 5000 гаруй иргэнтэй манай улсын иргэд гэр бүл болсон байдаг. Солонгос иргэдтэй 3700 хүн гэр бүл болсон бол урд хөршийн иргэдтэй 360 буюу 6 хувь нь гэр бүл болсон.

Хуулийн төсөлд гарал үүсэл нэг, төрийн хэл бичгийн мэдлэгтэй монгол угсаатанд хөх үнэмлэх олгоно гэж заасан. Мөн онцгой авьяас чадвартай иргэн болон Засгийн газраас тогтоосон хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн гэж тусгасан. Зөвхөн гарал үүсэл нэг иргэнд хөх үнэмлэх олгоно гэх нь үндэс угсаагаар ялгаварласан асуудал болно" гэв.

Одоогоор хуулийн төслийн хүрээнд гишүүд асуулт асуулт, тодруулга авч байна.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг