sonin.mn

Өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авах сүүлчийн өдөр. Ардчилсан нам морин цаг  буюу 11.40-д 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө.

АН-ын дарга З.Энхболд ярихдаа, "АН билэгдлийг бодон, их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох учралт өдрийг сонгож сонгуульд оролцох хүсэлтээ өгч байна. Манай нам 4 жилийн өмнө  хөөсөрсөн эдийн засгийг хүлээн авч байлаа. 2016 оны сонгуульд  Монгол хүн 2020 хөтөлбөрөө боловсронгуй болгож дэвшүүлнэ. АН-ын дарга миний бие сонгуульд намаа удирдан оролцоно. Бид ард түмнийхээ олонхийн саналыг авна гэдэгт итгэлтэй байна " хэмээн онцлов.

Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг