sonin.mn

БЛАГОВЕЩЕНСК. /Interfax/. Орос-Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2016” сургуулийг төлөвлөх хоёр дахь бага хурал Монголд эхэлсэн тухай Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ хэвлэлийн алба мэдээллээ.

“ДЦТ-ийн төлөөлөгчид Орос-Монголын терроризмтой тэмцэх цэргийн хамтарсан сургуулийг төлөвлөх зөвлөгөөний хоёрдугаар үе шатанд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн очлоо. Энэ жилийн сургуулилтад хоёр талаас 1000 орчим цэргийн албан хаагч оролцох төлөвтэй байна. "Сэлэнгэ-2016"-гийн үеэр мөн шөнийн сургуулилалт хийнэ” гэж тус албаны мэдээлэлд дурджээ.

“Сэлэнгэ-2016” сургуулилтыг энэ оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд Буриад дахь ДЦТ-ийн “Бурдуны” дасгал сургуулилтын цогцолборт хийнэ.

Орос-Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулийг 2008 оноос хойш хийж байгаа бөгөөд өнгөрсөн онд уг сургуулилт Өвөр Байгалын хязгаарын “Цугол” полигонд болсон билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг