sonin.mn

СЕВАСТОПОЛЬ. /RIA Novosti/. Монгол, Хятадтай хуурай замаар худалдаа хийх шинэ зурвас /коридор/ байгуулах төслийг ОХУ боловсруулж байна гэж тус улсын Холбооны Гаалийн албаны дарга Андрей Бельянинов мэдээлжээ.

Тэрбээр “Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хотод эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааны нөхцөлд гаалийн удирдлагын тулгамдсан асуудлууд” сэдэвт бага хуралд оролцохдоо энэ тухай мэдээлсэн байна.

“Торгоны их зам” төслийн хүрээнд бид одоо Орос-Монгол-Хятадын зурвас байгуулах төсөл дээр ажиллаж байна” гэж Бельянинов хэлжээ. Ингэхдээ тэрбээр хуурай замын худалдааны бүсийн тухай яригдаж байгаа гэдгийг онцлон дурдсан байна. Ийм хамтын ажиллагаа нь талуудад бүгдэд нь ашигтай байна гэдгийг тэрбээр мөн онцолжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг