sonin.mn

НЬЮ-ЙОРК. /TASS/. Принц нэрээрээ алдартай Америкийн домогт дуучин Принс Рожерс Нельсон ямар нэг эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан эсэхийг мөрдөн байцаагчид тогтоохыг оролдож байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ.

Хууль сахиулах байгууллагууд дахь тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийнхан дуучин нас барахынхаа өмнөх долоо хоногуудад ямар нэгэн эм хэрэглэж байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Дуучин Принц дөрөвдүгээр сарын 21-нд таалал төгссөн юм. Цагдаа нар дуучны Миннесота муж улсын Миннеаполис хотоос холгүй оршдог гэрт нь дуудлагаар очиход Принц ухаан алдсан байдалтай байжээ. Түүнд хиймэл амьсгал хийхийг оролдсон боловч аварч чадаагүй юм.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг