sonin.mn
 
БЭЭЖИН./RIA Novosti/. Хятадын Шанхай хотын Хунцяо нисэх онгоцны буудлын хонгилын хэсэгт түймэр гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж түлэгдсэн тухай тус улсын төв телевиз мэдээлжээ.
 
Нэгдүгээр терминалын хонгилд дулаан тусгаарлагч материал шатсан байна. Хонгилын 100 хав. дөр. метр талбай түймэрт автжээ.
Хэргийн газарт түргэн тусламжийн 10 машин ирсэн бөгөөд түлэгдэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор түймрийг унтраагаад байгаа аж.
Түймэр гарсантай холбоотойгоор нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлсэнгүй.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг