sonin.mn

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/ намын даргаа шинээр сонгож, өөрчлөн бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд ирүүлээд байсныг өнөөдөр хянан хэлэлцжээ.

Тус нам шинэ даргаараа УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянгыг сонгож, намын дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулаад байсан юм. Улмаар уг хүсэлтийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Улсын дээд шүүх бүртгэж авсан байна.

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг