sonin.mn
Иргэний зориг ногоон нам 2016 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэр гарган, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан ч Ардчилсан намтай дахин хэлэлцээ хийснээр дэмжиж оролцохоор болжээ. Ингэхдээ Иргэний зориг намын таван нэр дэвшигч Ардчилсан намын нэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд, мөн гурван хүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд тус бүр нэр дэвших болзолтойгоор энэхүү зөвшилцлийг баталгаажуулсан байна.
 
Энэ асуудлыг Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа ярилцах бол Иргэний зориг ногоон нам нь мөн зөвлөлийн хурлаа зарлан хуралдуулж, энэ асуудлыг батлах сураг гарч байна. Үүний дараа Иргэний зориг ногоон намынхан 2016 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцохоор илэрхийлсэн мөрийн хөтөлбөрөө татаж аван авч тус нам сонгуульд оролцохгүй юм байна.
 
Э.Сүрэн